[1] ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
[2] Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно. Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
[3] Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
[4] Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө, Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.
[5] Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно. Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.
[6] Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй. Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.
[7] Тэрээр муу мэдээнээс айхгүй. ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.
[8] Түүний зүрх гуйвшгүй. Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.
[9] Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
[10] Хорон санаатан хараад унтууцан, Шүдээ хавиран, устаж үгүй болно. Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.