Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:46

[1] Бурхан, намайг зөвтгөж, Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч. Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.

[2] Та бол миний хүч чадлын Бурхан билээ. Юунд Та намайг орхисон бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?

[3] Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж, Тэднээр намайг удирдуулаач. Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.

[4] Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин, Өө Бурхан, миний Бурхан, Таныг би босоо ятгаар магтана. Миний бялхам баяр баясал Бурханых билээ.

[5] Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ? Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч ба өөрийн Бурханыг, Түүнийг дахин магтах болой.

Дуулал — Chapters