Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:52

[1] Бурхан, намайг аврахаар яараач. ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.

[2] Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон, ичгүүрт орог. Намайг гэмтэхэд баярлагчид Эргэж, шившиг болог.

[3] "Ха, ха" гэгчид Өөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.

[4] Таныг эрэн хайгчид бүгд Таны дотор баярлан, баясаг. Таны авралыг хайрлагсад "Бурхан өргөмжлөгдөх болтугай" гэж үргэлж хэлэг.

[5] Харин би зовж зүдэрсэн бөгөөд гачигдсан байна. Бурхан, над уруу хурдан ирээч. Та бол миний тусламж, миний аврагч юм. ЭЗЭН, бүү саатаач.

Дуулал — Chapters