Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:22

[1] ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?

[2] Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж, Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ? Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ?

[3] Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч, Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.

[4] Миний дайсан ч "Би түүнийг ялан дийлсэн" гэж, Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно.

[5] Харин би Таны хайр энэрэлд итгэсэн. Миний зүрх Таны авралд баясах болно.

[6] Би ЭЗЭНд дуулна, Учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм.

Дуулал — Chapters