Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:34

[1] Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд, Өөрийн зөв шударгыг хааны хүүд өгөөч.

[2] Тэр Таны хүмүүсийг зөв шударгаар, Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүх болтугай.

[3] Уулс ба толгод ч зөв шударгаар Хүмүүст амар тайвныг авчраг.

[4] Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн, Гачигдагсдын хүүхдүүдийг аварч Дарлагчийг сөнөөх болтугай.

[5] Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.

[6] Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.

[7] Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг. Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.

[8] Тэрээр далайгаас далай хүртэл, Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.

[9] Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж, Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.

[10] Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг. Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.

[11] Бүх хаад түүний өмнө сөгдөж, Бүх үндэстнүүд түүнд зарагдах болтугай.

[12] Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.

[13] Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд Гачигдагсдын амийг аврах болно.

[14] Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.

[15] Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай. Тэд түүний төлөө үргэлж залбирах болтугай. Тэд түүнийг өдөржин ерөөх болтугай.

[16] Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай. Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана. Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай.

[17] Түүний нэр мөнхөд байх болтугай. Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай. Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч. Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.

[18] Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай.

[19] Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен.

[20] Иессийн хүү Давидын залбирал төгсөв. XXXXXXXXXXX

Дуулал — Chapters