Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:58

[1] ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.

[2] Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.

[3] Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно.

[4] Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөнө.

[5] ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.

[6] Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан орштугай!

Дуулал — Chapters