Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:00

[1] Вавилоны гол мөрнүүдийн дэргэд Бид сууж, Сионыг санан уйлцгаасан.

[2] Бид босоо ятгаа, хөгжмүүдээ Уд модонд өлгөсөн.

[3] Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан, "Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач" хэмээн Биднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.

[4] Бид ЭЗЭНий дууг Харь нутагт яаж дуулах вэ?

[5] Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан бол Миний баруун гар чадвараа алдах болтугай.

[6] Хэрвээ би чамайг санахгүй бол, Хэрвээ би Иерусалимыг Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол Хэл минь тагнайнд минь наалдаг.

[7] Өө, ЭЗЭН, "Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа" гэж байсан Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.

[8] Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо, Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!

[9] Чиний нялх хүүхдүүдийг барьж аван Хад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!

Дуулал — Chapters