[1] Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.
[2] Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан, Биднийг аврахаар ирээч!
[3] Бурхан, биднийг сэргээж Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.
[4] Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?
[5] Та тэднийг нулимсаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.
[6] Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөд Дайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.
[7] Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж, Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.
[8] Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан. Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.
[9] Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөд Тэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.
[10] Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөд Түүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.
[11] Тэр мөчрөө далай хүртэл, Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.
[12] Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр Юунд Та түүний ханыг нураасан бэ?
[13] Ойн бодон гахай түүнийг идэж, Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.
[14] Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна. Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон
[15] Таны баруун мутрын тарьсан нахиаг ч арчлан, Өөрийнхөө төлөө бат бэх болгосон мөчрөө ч хараач.
[16] Тэр нь галд шатаж, тастуулсан. Таны нүүр зэмлэснээс болж тэд сөнөдөг.
[17] Таны гар Таны баруун гар тал дахь хүний дээр, Таны Өөрийнхөө төлөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай.
[18] Тэгвээс бид Танаас ухарч буцахгүй. Биднийг сэргээгээч, тэгвэл бид Таны нэрийг дуудна.
[19] Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч. Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.