Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:10

[1] Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ. Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.

[2] Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.

[3] Миний Бурхан ЭЗЭН, хэрэв би үүнийг хийсэн бол, Хэрэв миний гарт гэм нүгэл байгаа бол,

[4] Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж, Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол

[5] Дайсан минь намайг мөшгөн бариг. Тэрээр амийг минь газарт гишгэлэн, Алдрыг минь тоос шороонд унагааг. Села

[6] ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.

[7] Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж, Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.

[8] ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч.

[9] Хорон муу хүний бузар мууг төгсгөж, Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.

[10] Миний бамбай Цэх шулуун зүрхтнийг авардаг Бурханд бий.

[11] Бурхан бол шударга шүүгч бөгөөд Өдөр бүр хилэгнэдэг Бурхан юм.

[12] Хэрвээ хүн гэмшихгүй бол Тэрээр илдээ ирлэх болно. Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.

[13] Тэрээр бас Өөртөө алах зэвсгүүдийг бэлтгэсэн юм. Тэрээр сумаа галт сум болгодог.

[14] Харагтун, тэрээр гэм нүглийг төрүүлэхээр дуншиж, Хорон муугаар жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.

[15] Тэрээр нүх малтан, түүнийгээ ухаад, Өөрийн ухсан нүхэндээ унасан юм.

[16] Түүний хорон муу өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Түүний хүчирхийлэл өөрийнх нь зулай дээр бууна.

[17] Би ЭЗЭНд Түүний зөв шударгын дагуу талархаж, Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.

Дуулал — Chapters