Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:45

[1] Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.

[2] Тэр намайг чих тавин сонсдог учраас Би амьд байх хугацаандаа дуудах болно.

[3] Үхлийн уяа намайг ороож, Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ. Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.

[4] Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан "Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!" гэв.

[5] ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга. Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.

[6] ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг. Намайг дорд болоход Тэр намайг аварсан.

[7] Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо. Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.

[8] Учир нь Та миний сэтгэлийг үхлээс, Нүдийг минь нулимснаас, Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.

[9] Би ЭЗЭНий өмнө Амьдын нутагт алхах болно.

[10] "Би ихэд зовж шаналсан" гэж хэлэхдээ Би итгэсэн юм.

[11] Би бачимдахдаа "Бүх хүмүүс худалч" гэж хэлсэн.

[12] Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ?

[13] Би авралын хундагыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.

[14] Би бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

[15] Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.

[16] Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ. Та миний хүлээсийг тайлсан юм.

[17] Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.

[18] Би бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

[19] Иерусалим аа, чиний гол дунд, ЭЗЭНий өргөөний хашаанд би тангарагласнаа биелүүлнэ. ЭЗЭНийг магтагтун!

Дуулал — Chapters