Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:27

[1] Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай! Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!

[2] Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж, Сионоос чамайг түших болтугай!

[3] Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж, Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай! Села

[4] Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!

[5] Бид чиний ялалтад баярлан дуулж, Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно. ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!

[6] ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно.

[7] Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.

[8] Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон.

[9] ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөрт Хаан бидэнд хариулах болтугай!

Дуулал — Chapters