Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:52

[1] Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?

[2] Таны эрт үеэс олж авран, Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач. Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.

[3] Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч. Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан.

[4] Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ. Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон.

[5] Энэ нь хэн нэгэн хүн ой модонд Сүхээ өргөсөн юм шиг байна.

[6] Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийг Тэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна.

[7] Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан. Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан.

[8] Тэд зүрхэндээ "Тэднийг бүрэн устгацгаая" гэв. Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ.

[9] Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй. Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.

[10] Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж, Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?

[11] Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ? Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач!

[12] Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм. Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.

[13] Та Өөрийн хүчээр далайг хуваасан. Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.

[14] Та Левиатаны толгойнуудыг няцалсан. Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.

[15] Та горхи ба булгуудыг оргилуулсан. Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.

[16] Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм. Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.

[17] Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон. Та зун хийгээд өвлийг бий болгосон.

[18] ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болон Мунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.

[19] Өөрийн тагтааны амийг зэрлэг амьтанд бүү өгөөч. Өөрийн зүдэрсэн хүний амийг бүү үүрд мартаач.

[20] Гэрээг эргэн хараач. Учир нь газар нутгийг харанхуй газрууд хүчирхийллийн орших сууцаар дүүрсэн.

[21] Дарлагдагсдыг ичгүүртэйгээр бүү буцаагаач. Зүдрэгсэд ба гачигдагсдаар Өөрийн нэрийг магтуулаач.

[22] Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч. Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.

[23] Өөрийн өстнүүдийн дууг, Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуугианыг бүү мартаач.

Дуулал — Chapters