[1] Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муугаар бахархдаг вэ? Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.
[2] Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэл Хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.
[3] Чи бузар мууг сайнаас илүүгээр, Худлыг үнэнийг ярихаасаа илүүгээр хайрладаг. Села
[4] Зальт хэл ээ, Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.
[5] Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө. Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна. Села
[6] Зөв шударга хүн хараад, эмээж Түүнийг тохуурхан инээхдээ
[7] "Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй, Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж, Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна" гэх болно.
[8] Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт. Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.
[9] Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж, Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнө Түүнд найдан хүлээнэ.