Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:16

[1] ЭЗЭН миний Эзэнд "Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу" гэдэг.

[2] "Өөрийн дайснуудын дунд захир" гээд ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.

[3] Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүрийн хэвлийнээс Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.

[4] ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй, "Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи бол мөнхийн тахилч юм" гэв.

[5] Эзэн бол Таны баруун гар талд байна. Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.

[6] Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, Хүүрээр дүүргэн, Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.

[7] Тэрээр замын хажуугийн горхиноос ундаална. Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.

Дуулал — Chapters