Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:24

[1] ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[2] Бурхдын Бурханд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[3] Эздийн ЭЗЭНд талархагтун, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[4] Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[5] Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[6] Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[7] Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[8] Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[9] Шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[10] Египетийн ууган хүүхдүүдийг цохьсон Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[11] Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[12] Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[13] Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[14] Түүний дундуур Израилийг гаргасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[15] Харин Тэрээр Фараон ба түүний их цэргийг Улаан Тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[16] Өөрийн хүмүүсийг цөлөөр дагуулсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[17] Их хаадыг бут цохьсон Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[18] Хүчит хаадыг алсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[19] Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[20] Башаны хаан Огийг алсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[21] Тэдний газрыг өв болгон өгсөн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[22] Өөрийн зарц Израильд өв болгосон Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[23] Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[24] Биднийг өстнүүдээс маань аварсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[25] Бүх махбодод хоол хүнс өгдөг Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

[26] Тэнгэрийн Бурханд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

Дуулал — Chapters