Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:14

[1] Өө, ЭЗЭН, Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн. Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.

[2] Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан. Та тэдний бүх нүглийг далдалсан. Села

[3] Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан. Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.

[4] Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж, Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.

[5] Та бидэнд мөнхөд уурлах уу? Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу?

[6] Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?

[7] Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж, Өөрийн авралыг бидэнд хайрлаач.

[8] Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно. Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана. Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье.

[9] Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.

[10] Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ. Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ.

[11] Үнэн газраас оргилон, Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг.

[12] Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд Бидний газар нутаг ургацаа ургуулна.

[13] Зөв шударга байдал Түүний өмнө явж, Түүний алхмуудыг зам дээр тавина.

Дуулал — Chapters