Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:17

[1] Израиль Египетээс, Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад

[2] Иуда Түүний ариун газар, Израиль ч Түүний эзэмшил болсон билээ.

[3] Тэнгис хараад зугтжээ. Иордан ч ухран буцав.

[4] Уулс хуц мэт харайж, Толгод хурга мэт цовхчив.

[5] Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа? Иордан аа, чи юунд ухрав аа?

[6] Уулс аа, та нар юунд хуц мэт харайв? Толгод оо, юунд хурга мэт цовхчив?

[7] Өө, газар дэлхий Эзэний өмнө, Иаковын Бурханы өмнө доргигтун.

[8] Тэрээр хадыг усан цөөрөм, Хатуу чулууг ч усны булаг болгосон.

Дуулал — Chapters