Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:23

[1] Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села

[2] Энэ нь Таны зам дэлхий дээр, Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.

[3] Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Бүх ард түмнүүд Таныг магтаг.

[4] Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Села

[5] Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Бүх ард түмнүүд Таныг магтаг.

[6] Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.

[7] Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулд Бурхан биднийг ерөөдөг.

Дуулал — Chapters