[1] Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө. Би бурхдын өмнө Танд магтан дуулна.
[2] Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж, Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.
[3] Миний дуудсан өдөр Та надад хариулжээ. Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.
[4] Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдоо Газрын бүх хаад Танд талархал өргөнө.
[5] Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна. Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.
[6] Учир нь ЭЗЭН хэдийгээр өргөмжлөгдсөн боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос л ч мэддэг юм.
[7] Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ. Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд Таны баруун мутар намайг аварна.
[8] ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм. Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.