Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:19

[1] Яагаад үндэстнүүд уурандаа шатаж, Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?

[2] Газар дэлхийн хаад бат зогсож, Удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн,

[3] "Бид тэдний гинжийг тасалж, Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!" гэж тэд хэлэв.

[4] Тэнгэрт залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна.

[5] Тэгээд Тэр тэдэнд Өөрийн ууранд айлдаж, Өөрийн хилэнгээр тэднийг айлган,

[6] "Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн" гэнэ.

[7] "Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ «Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн.

[8] Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.

[9] Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн".

[10] Тиймээс хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.

[11] Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун.

[12] Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замд сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!

Дуулал — Chapters