Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:36

[1] Түүний суурь ариун уулсанд бий.

[2] ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.

[3] Бурханы хот оо, Чиний талаар алдартай юмс яригддаг. Села

[4] "Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ".

[5] Харин Сионы тухай "Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн" гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.

[6] ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж, "Энэ нэгэн тэнд төрсөн" гэнэ. Села

[7] Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт "Миний бүх эх булгууд чамд бий" гэнэ.

Дуулал — Chapters