Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:31

[1] Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн Таны нэрд магтан дуулах нь сайн юм.

[2] Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны итгэлтэй байдлыг

[3] Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн.

[4] Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.

[5] Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.

[6] Мунхаг хүн ч мэдэхгүй, Тэнэг хүн ч үүнийг ухаарахгүй.

[7] Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж, Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.

[8] Харин ЭЗЭН Та бол мөнхөд эрхэм дээд юм.

[9] Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны дайснууд, Учир нь үзтүгэй, Таны дайснууд сөнөнө. Гэм бурууг үйлдэгчид бүгд тараагдах болно.

[10] Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Би шинэхэн тосоор тослогдсон.

[11] Миний нүд дайснууд уруу минь харж, Миний чих миний эсрэг босогч хорон муу хүмүүсийн тухай сонсдог.

[12] Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана.

[13] ЭЗЭНий өргөөнд суулгагдсан Тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ.

[14] Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна.

[15] Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.

Дуулал — Chapters