Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:33

[1] ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий зарц нар аа, магтагтун, ЭЗЭНий нэрийг магтагтун.

[2] Эдүгээгээс өнө мөнхөд ЭЗЭНий нэр магтагдах болтугай.

[3] Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.

[4] ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг. Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.

[5] Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж, Өндөрт заларч,

[6] Тэнгэр болоод газрыг үзэхээр Өөрийгөө даруу болгодог вэ?

[7] Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.

[8] Энэ нь ноёдтой хамт, Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.

[9] Тэрээр хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг. ЭЗЭНийг магтагтун!

Дуулал — Chapters