[1] Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч, Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
[2] Тэд бие биендээ худлыг хэлдэг. Өөрсдийн зусардагч уруул болон хоёр зүрх гарган тэд ярьдаг юм.
[3] Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.
[4] Тэд "Өөрсдийн хэлээр бид ялна. Уруул маань биднийх юм. Хэн биднийг захирах юм бэ?" гэжээ.
[5] ЭЗЭН "Сул доройн дарлал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина" гэдэг.
[6] Шавар зууханд тунгаагдаж, Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм.
[7] ЭЗЭН, Та тэднийг хамгаална. Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
[8] Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.