Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:41

[1] Би харцаа уулс уруу өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ?

[2] Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНээс ирдэг.

[3] Тэр чамайг хөл алдуулахгүй. Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.

[4] Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

[5] ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.

[6] Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, Шөнөөр сар ч хөнөөхгүй.

[7] ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахина.

[8] ЭЗЭН чиний орох, гарах бүрийг Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.

Дуулал — Chapters