[1] Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
[2] Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан.
[3] Таны хайр энэрэл аминаас дээр учир Уруул минь Таныг магтана.
[4] Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно.
[5] Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.
[6] Би орондоо Таныг дурсан санахдаа Шөнөжин Таны тухай тунгаан боддог.
[7] Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм. Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.
[8] Сэтгэл минь Танаас зуурдаг. Таны баруун мутар намайг түшдэг.
[9] Харин миний амийг устгахаар эрэн хайгчид Газрын гүн уруу орох болно.
[10] Тэд илдэнд тушаагдана. Тэд цөөвөр чононуудын хоол болно.
[11] Харин хаан Бурханы дотор баясна. Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана. Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.