Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:21

[1] Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай. Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.

[2] Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН бол аймшигтай, Бүх дэлхийн агуу Хаан юм.

[3] Тэр бидний дор хүмүүсийг, Бидний хөл дор улс үндэстнүүдийг оруулсан.

[4] Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань сонгодог. Села

[5] Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар, Бүрээн дууны дунд дээш залрав.

[6] Бурханд магтан дуулагтун, магтан дуулагтун. Бидний Хаанд магтан дуулагтун, магтан дуулагтун.

[7] Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан. Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.

[8] Бурхан улс үндэстнүүдийг захиран, Өөрийн ариун сэнтийнд залардаг.

[9] Улс үндэстнүүдийн ноёд Абрахамын Бурханы хүмүүс мэт цугларсан. Учир нь газар дэлхийн бамбайнууд бол Бурханых. Тэр өндөрт өргөмжлөгдсөн.

Дуулал — Chapters