[1] ЭЗЭН дотор би хоргоддог. Та нар сэтгэлд минь хандан "Өөрийн уул уруу шувуу шиг зугт" гэж яаж хэлж чадаж байна аа!
[2] Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж, Сумаа тавихаар зэхэж байгаа нь Харанхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.
[3] Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга хүн юу хийж чадах вэ?
[4] ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна. ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
[5] ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
[6] Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
[7] ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай. Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.