[1] Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч! Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!
[2] Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.
[3] Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач. Уруулын минь хаалгыг сахиач.
[4] Гэм бурууг үйлдэгчидтэй хамт Хорон муу үйлсийг үйлдэхээр Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач. Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.
[5] Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач, Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.
[6] Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.
[7] Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үед Бидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.
[8] Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ. Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.
[9] Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болон Гэм бурууг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.
[10] Намайг аюулгүй өнгөрөх зуур Хорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.