[1] ЭЗЭНд өгөгтүн, хүчит хүмүүсийн хөвгүүд ээ, ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.
[2] Өөрийнх нь нэрд тохирох алдрыг ЭЗЭНд өгөгтүн. Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.
[3] ЭЗЭНий дуу хоолой усан дээгүүр байна. Алдрын Бурхан нүргэлдэг, ЭЗЭН их усан дээгүүр байна.
[4] ЭЗЭНий дуу хоолой хүчтэй, ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.
[5] ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг. Тийм ээ, ЭЗЭН Ливаны хуш модыг зомгол болгодог.
[6] Тэрээр Ливаныг тугал шиг, Ширионыг зэрлэг үхрийн тугал шиг оодгонуулдаг.
[7] ЭЗЭНий дуу хоолой галын дөлүүдийг дундуур нь салгадаг.
[8] ЭЗЭНий дуу хоолой цөл газрыг чичрүүлдэг. ЭЗЭН Кадешийн цөлийг чичрүүлдэг.
[9] ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж, Ойг нүцгэртэл хуу татдаг. Түүний сүмд юм бүгд "Алдар" гэж хэлцгээдэг.
[10] ЭЗЭН үерийн усан дээр суусан. Тийм ээ, ЭЗЭН Хаан мэт мөнхөд суудаг.
[11] ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно. ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.