[1] "Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Өөрийн зам мөрийг сахих болно. Хорон муу хүн миний өмнө байх зуур Би амаа хазаарлах болно" гэж би хэлсэн.
[2] Би үг дуугүй байж, Би сайныг ч дуугараагүй бөгөөд Миний шаналал ихсэж байна.
[3] Миний зүрх дотор минь халуун оргиж, Намайг гүн бодож байхад гал дүрэлзэв. Тэгээд би хэлээрээ ярьсан.
[4] "Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч. Хэр сул доройг минь надад мэдүүлээч.
[5] Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн, Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон. Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм. Села
[6] Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг. Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг. Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.
[7] Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ? Миний найдвар Танд л байна.
[8] Намайг бүх нүглээс минь авраач. Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч.
[9] Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.
[10] Өөрийн гамшгийг надаас зайлуулаач. Таны мутрын цохилтод би үрэгдсэн.
[11] Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села
[12] ЭЗЭН, миний залбирлыг сонсож, Миний хашхирах дуунд чих тавиач. Нулимсанд минь бүү дуугүй байгаач. Би Танд харь хүн, Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.
[13] Цааш явж, алга болохоосоо өмнө Би дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач".