Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:33

[1] Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.

[2] Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч, уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.

[3] Ус хүржигнэн хүрхэрч, Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй. Села

[4] Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.

[5] Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.

[6] Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав.

[7] Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села

[8] Ирж, Бурханы үйлсийг харагтун. Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн.

[9] Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.

[10] Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө, Би дэлхийд өргөмжлөгдөнө.

[11] Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села

Дуулал — Chapters