[1] Хүмүүс намайг залгихыг хүссэн учраас Бурхан, намайг өрөвдөөч. Бүхэл өдөржин давшлан дайрч тэр намайг дарладаг.
[2] Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг. Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.
[3] Айх үедээ би Танд итгэлээ өгнө.
[4] Бурханы дотор би Түүний үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?
[5] Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг. Тэдний бүх бодлууд миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.
[6] Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг, Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа Миний алхмуудыг ажигладаг.
[7] Бурхан, хорон муугаас болж тэдэнд нөхөн төлөөч, Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.
[8] Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?
[9] Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.
[10] Бурханы дотор би үгийг магтана. ЭЗЭН дотор би үгийг магтана.
[11] Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?
[12] Бурхан, Таны тангаргууд над дээр буй. Би Танд талархлын тахилуудыг өргөнө.
[13] Учир нь Та миний амийг үхлээс, Түүгээр ч барахгүй, амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд Миний хөлийг бүдрэхээс аварсан.