[1] Өө, ЭЗЭН, Давидын төлөө Түүний бүх шаналлыг санаач.
[2] Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан, Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа
[3] "Үнэхээр би гэртээ ч орохгүй, Орон дээрээ ч хэвтэхгүй.
[4] Би унтахаар нүдээ ч анихгүй, Зовхио ч буулгахгүй.
[5] Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг, Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой" гэж байсныг санаач.
[6] Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож, Үүнийг Иаарын талбайгаас олсон.
[7] Түүний орших газарт очицгооё. Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.
[8] Өө, ЭЗЭН Та Өөрийн хүч чадлын авдартай хамт Өөрийн амралтын газарт орохоор босооч.
[9] Өөрийн тахилч нарыг зөв шударгаар хувцасла. Таны бурханлаг хүмүүс баяр хөөр болон дуулаг.
[10] Өөрийн зарц Давидын төлөө Тослогдогчийнхоо нүүрийг бүү буруулаач.
[11] ЭЗЭН Давидад Өөрийн эргэн буцахгүй үнэнийг тангараглахдаа "Чиний биеийн үр жимснээс Би чиний сэнтийнд зална.
[12] Хэрэв чиний хөвгүүд Миний гэрээг болон Миний тэдэнд сургах гэрчлэлийг минь сахивал Тэдний хөвгүүд ч бас чиний сэнтийнд мөнхөд залрах болно" хэмээв.
[13] Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм. Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.
[14] "Энэ бол мөнхөд Миний амрах газар болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.
[15] Би түүнийг хоол хүнсээр элбэгээр ерөөнө. Би гачигдагсдыг нь талхаар хангана.
[16] Түүний тахилч нарыг ч бас Би авралаар хувцаслах бөгөөд Түүний бурханлаг хүмүүс баярлан чангаар дуулна.
[17] Тэнд Би Давидын эврийг ургуулна. Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм.
[18] Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана. Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно".