[1] ЭЗЭНийг магтагтун! Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун! Түүнийг өндөрт магтагтун!
[2] Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун! Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!
[3] Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!
[4] Хамгийн дээд тэнгэрүүд болон Тэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!
[5] Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
[6] Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм. Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.
[7] Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун. Далайн амьтад болон далайн гүнүүд,
[8] Гал ба мөндөр, цас ба үүлс, Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,
[9] Уулс ба бүх толгод, Жимсний модод ба бүх хушнууд,
[10] Араатан амьтад ба бүх мал сүргүүд, Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,
[11] Дэлхийн хаад ба бүх хүмүүс, Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,
[12] Залуус ба онгон бүсгүйчүүд, Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.
[13] Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.
[14] Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн. Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс, Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!