Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:56

[1] Тэгэхэд Иов хариулж —

[2] Өө, миний уй гашуу үнэндээ хэмжигдэж, миний сүйрлийн хамт жин хэмжүүр дээр тавигдах ч болоосой!

[3] Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч илүү хүнд байхсан. Тиймээс миний үгс яаруу байна.

[4] Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.

[5] Өвстэй бол хулан орилох уу? Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?

[6] Амтгүй зүйлийг давслахгүйгээр идэж чаддаг бил үү? Өндөгний цагаанд амт байдаг бил үү?

[7] Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна. Миний хувьд, тэд балиар муухай хоол мэт юм.

[8] Өө, миний хүсэлт биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхох ч болоосой!

[9] Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!

[10] Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөд би хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг. Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.

[11] Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?

[12] Миний хүч хад чулууны хүч үү? Миний бие хүрэл үү?

[13] Миний тусламж миний дотор байхгүй нь энэ үү? Аврал нь надаас зайлуулагдсан нь энэ үү?

[14] Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулд түүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.

[15] Ах дүүс минь горхи мэт, ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.

[16] Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөд дотроос нь цас хайлдаг.

[17] Усгүй болохдоо тэд дуугүй болж, халуун болоход тэд байрнаасаа алга болдог.

[18] Тэдний замналын жимүүд тахийдаг бөгөөд тэд цөл уруу явж, ор сураггүй алга болдог билээ.

[19] Темагийн жинчид тэднийг харж, Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.

[20] Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд тэнд очоод тэд улайцгаасан.

[21] Үнэхээр та нар одоо тийм болцгоожээ. Та нар аймшгийг хардаг бөгөөд айн дагжиж байна.

[22] Би "Надад өгөөч", эсвэл "Өөрсдийн эд хөрөнгөнөөс миний төлөөсийг өргөөч",

[23] эсвэл "Өстний савраас намайг чөлөөлөөч", эсвэл "Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач" гэж хэлэв үү?

[24] Надад сургаач, тэгвэл би дуугүй байя. Хэрхэн алдсаныг минь харуулаач.

[25] Шударга үгс юутай хүчтэй вэ? Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?

[26] Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхад та нар үгсийг буруутгах гэж байна уу?

[27] Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, анд найзаа арилжих байсан.

[28] Би та нарын нүүрний өмнө худал ярьж байгаа эсэхийг надаас одоо хараач.

[29] Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга байдал үүнд байна.

[30] Хэлэн дээр минь буруу юм байна уу? Миний тагнай сүйрлийг ялгаж чадахаа больсон уу?

Иов — Chapters