Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:11

[1] Тэгээд Елиху үргэлжлүүлэн —

[2] Намайг жаахан хүлээгээч, Бурханы төлөө хэлэгдэх илүү их зүйлс бий гэдгийг би чамд үзүүлье.

[3] Би мэдлэгээ алс холоос авчирж, шударга зөв байдлыг Бүтээгчдээ хамааруулна.

[4] Үнэхээр миний үгс худал биш юм. Мэдлэгээр төгс нэгэн чамтай хамт байна шүү дээ.

[5] Харагтун, Бурхан хүчирхэг боловч жигшдэггүй, ухааны чадавхаар хүчирхэг билээ.

[6] Тэр хорон муу хүмүүсийг амьд үлдээдэггүй, харин дарлагдагсдад шударга ёсыг өгдөг.

[7] Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.

[8] Хэрэв тэд дөнгөнд хүлэгдэж, зовлонгийн урхинд баригдсан бол,

[9] тэгэхэд Тэрээр тэдэнд өөрсдийнх нь ажил болон тэд өөрсдийгөө өргөмжилсөн тэдний нүгэл хилэнцийг мэдүүлж өгдөг.

[10] Тэрээр тэдний чихийг заавар тушаалуудад нээж, тэднийг бузар муугаас эргэхийг тушаадаг.

[11] Хэрэв тэд сонсоод үйлчилбэл тэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэлд, жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.

[12] Харин тэд сонсохгүй аваас илдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.

[13] Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг. Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж эрэн хашхирдаггүй.

[14] Тэд залуугаараа үхэж, тэдний амьдрал шүтээний янхнуудын дунд байдаг.

[15] Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч, дарлал дотор чихийг нь нээдэг.

[16] Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан. Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.

[17] Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан. Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.

[18] Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг. Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.

[19] Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлууд чамайг зовлонгоос хамгаалж чадах уу?

[20] Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.

[21] Болгоомжтой бай, бузар муу уруу бүү эргэ. Учир нь чи үүнийг зовлонгоос илүүгээр эрхэмлэсэн билээ.

[22] Харагтун, Бурхан Өөрийн хүч дотроо өргөмжлөгджээ. Түүн шиг багш хэн бэ?

[23] Хэн Түүнд замыг нь тогтоож, хэн "Та буруу үйлдэж байна?" гэж хэлсэн юм бэ?

[24] Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана. Хүмүүс ч үүний тухай дуулсан.

[25] Бүх хүн үүнийг харсан бөгөөд хүн алсаас үздэг.

[26] Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.

[27] Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд тэд дундаас бороог бий болгодог.

[28] Үүнийг үүлс доош асгадаг бөгөөд тэдгээр нь хүн дээр бялхмаар дусалдаг.

[29] Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дууг хэн нэгэн ойлгож чаддаг уу?

[30] Үзэгтүн, Тэр Өөрийн аянгыг эргэн тойрондоо цацрааж, далай тэнгисийн гүнийг ч бүрхдэг.

[31] Учир нь эдгээрээрээ Тэрээр хүмүүсийг шийтгэдэг. Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.

[32] Тэрээр аянгаар мутраа бүрхэн, байг ниргэхийг түүндээ тушаадаг.

[33] Дуу чимээ нь Түүний оршихуйг илэрхийлдэг. Мал сүрэг ч хүртэл юу болж буйг мэдэрдэг билээ.

Иов — Chapters