Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:52

[1] Дараа нь наамат хүн Зофар хариулан —

[2] Миний дотоод түгшүүрээс ч болж, үүний улмаас зөрчилдсөн бодлууд минь намайг хариу хэлэхийг шаардаж байна.

[3] Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөд миний ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ.

[4] Дэлхий дээр хүн үүссэнээс буюу эртний үеэс дараах зүйлийг чи мэдэх үү?

[5] Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.

[6] Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж, толгой нь үүлсэд хүрдэг ч,

[7] тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм. Түүнийг харсан хүмүүс "Тэр хаана байна вэ?" гэж хэлэх болно.

[8] Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.

[9] Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.

[10] Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж, өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.

[11] Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө.

[12] Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч, тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,

[13] тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй, харин амандаа хадгалдаг.

[14] Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.

[15] Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно. Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.

[16] Тэрээр наж могойнуудын хорыг сорж, хорт могойн хэл түүнийг алдаг.

[17] Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй.

[18] Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй. Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.

[19] Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.

[20] Тэрээр дотроо тайван байдлыг мэддэггүй байсан учраас тэрээр хүссэн ямар ч юмыг хадгалдаггүй.

[21] Түүнд залгих юу ч үлддэггүй, тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.

[22] Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно. Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.

[23] Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.

[24] Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловч хүрэл нум түүнийг цоо хатгах болно.

[25] Хэн нэгэн түүнийг татаж, нуруунаас нь буюу цөснөөс нь гялбаж буй зэвийг гаргаж өгнө. Түүн дээр аймшгууд ирж,

[26] бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөд унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана.

[27] Тэнгэрүүд түүний гэм бурууг илчилж, газар дэлхий түүний эсрэг босох болно.

[28] Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно. Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.

[29] Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.

Иов — Chapters