Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:45

[1] Тэгэхэд Иов хариулан —

[2] Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна. Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.

[3] Би Түүний сэнтийнд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!

[4] Би Түүний өмнө хэргийг танилцуулж, өөрийн амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.

[5] Түүний хариулах байсан үгсийг би сурч, Түүний надад айлдахыг сонсохсон.

[6] Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу? Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.

[7] Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн. Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.

[8] Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга, хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.

[9] Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.

[10] Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.

[11] Түүний зам дээр хөл минь бат зогссон. Би Түүний замыг сахьж, хажуу тийш эргэсэнгүй.

[12] Би Түүний уруулын тушаалаас холдоогүй. Би Түүний амнаас гардаг үгсийг өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.

[13] Гэвч Тэрээр хосгүй бөгөөд хэн Түүнийг эргүүлж чадах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.

[14] Надад товлогдсныг Тэр хэрэгжүүлдэг бөгөөд үүнтэй адил Түүнд олноороо бий.

[15] Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.

[16] Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.

[17] Гэсэн ч харанхуйд ч, намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуугүй байхгүй.

Иов — Chapters