[1] Тэгэхэд Иов хариулж, —
[2] Сул нэгэнд чи юутай их тусламж вэ! Хүчгүй болсон гарыг чи хэрхэн аврав аа!
[3] Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө! Ямар хэрэгтэй билэг ухааныг чи өгөөмрөөр өгөв өө!
[4] Хэнд чи үгсийг хэлсэн бэ? Хэний сүнс чамаар дамжуулж ярив?
[5] Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.
[6] Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.
[7] Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.
[8] Тэрээр ус чийгийг Өөрийн зузаан үүлс дотор цуглуулдаг боловч тэдний доор үүлс задарч унадаггүй.
[9] Тэрээр тэргэл сарны нүүрийг бүтээж, дээгүүр нь Өөрийн үүлсийг дэлгэдэг.
[10] Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
[11] Түүнийг зэмлэхэд тэнгэрийн баганууд ганхаж, гайхацгаадаг.
[12] Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохьсон.
[13] Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
[14] Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ! Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.