Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:22

[1] Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.

[2] Түүнддолоон хүү, гурван охин төржээ.

[3] Тэрээрдолоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорны бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.

[4] Түүнийхөвгүүд өөр өөрсдийн өдөртөө бие биенийхээ гэрт цугларцгаан найрладаг байсан ба өөрсдийн гурван эгч дүүсийг хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.

[5] Тэднийээлжит баяр наадмын өдрүүд өндөрлөхөд, Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэв. Иов үргэлж ийнхүү үйлддэг байв.

[6] Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.

[7] ЭЗЭНСатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан, —Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.

[8] ЭЗЭНСатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.

[9] ТэгэхэдСатан ЭЗЭНд хариулан, —Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?

[10] Татүүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.

[11] Харинодоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв.

[12] ТэгэхэдЭЗЭН Сатанд —Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.

[13] Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөрт

[14] Иовуруу нэгэн элч ирж, —Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв.

[15] Савечууддовтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

[16] Түүнийгайлтгасаар байх үед өөр нэг нь бас ирж, —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

[17] Түүнийгайлтгасаар байх үед өөр нэг нь бас ирж, —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

[18] Түүнийгайлтгасаар байх үед өөр нэг нь бас ирж, —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,

[19] харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохьсонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

[20] Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.

[21] Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв.

[22] Энэбүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.

Иов — Chapters