Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:09

[1] Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ.

[2] ТэгтэлРамын ургийн, буз хүн Барахелын хүү Елихугийн уур шатав. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.

[3] Иовынгурван нөхөр түүнийг буруутгаж байсан хэдий ч хариу хэлж чадахгүй байсан тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.

[4] Тэдөөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху Иовтой ярилцахаа хүлээзнэж байв.

[5] Тэгээдөнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ.

[6] Тиймээсбуз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн, —Би насаар залуу, та нар ахмад билээ. Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа.

[7] Ахмадууд ярьж, олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.

[8] Гэтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.

[9] Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд ахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.

[10] Иймд би "Намайг сонс. Би ч гэсэн бодол санаагаа хэлье" гэнэ.

[11] Харагтун, би та нарын үгийг хүлээж, хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.

[12] Би та нарыг маш хянуур ажигласан билээ. Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд түүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.

[13] "Бид мэргэн ухааныг оллоо. Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ" гэж бүү хэл.

[14] Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөд би ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.

[15] Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна. Тэдний үгс ч барагдлаа.

[16] Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?

[17] Би ч мөн өөрийн хувиа хариулж, өөрийн санаа бодлыг хэлэх болно.

[18] Би үгсээр дүүрэн байна, миний доторх сүнс намайг албаддаг.

[19] Харагтун, гэдэс дотор минь савлаад онгойлгоогүй дарс мэт, шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.

[20] Тайтгарахын тулд намайг яриулаач. Би уруулаа нээж, хариу хэлье.

[21] Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.

[22] Учир нь хэрхэн бялдуучлахыг би мэдэхгүй билээ. Эс бөгөөс Бүтээгч минь намайг удахгүй зайлуулах байсан.

Иов — Chapters