Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:32

[1] Тэгэхэд Иов хариулан —

[2] Та нар үнэхээр хүмүүс бөгөөд та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!

[3] Надад ч бас та нарын адил оюун ухаан бий. Та нараас дутах юм надад үгүй. Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?

[4] Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би найз нөхдийнхөө доог тохуу юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.

[5] Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.

[6] Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

[7] Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.

[8] Эсвэл газар дэлхийтэй ярилцаж, тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг.

[9] ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг эдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?

[10] Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.

[11] Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?

[12] Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд урт удаан амьдрал бол ухаарал юм.

[13] Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.

[14] Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд тэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд суллагдах арга байдаггүй аж.

[15] Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг. Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөд газар дэлхий усанд автдаг аж.

[16] Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.

[17] Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.

[18] Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.

[19] Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж, хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.

[20] Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож, ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.

[21] Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.

[22] Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж, гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.

[23] Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөд дараа нь тэднийг устгадаг. Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөд дараа нь тэднийг авч явдаг.

[24] Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөд замгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.

[25] Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.

Иов — Chapters