Listen to this chapter • 0:31
[1] Дараа нь шух хүн Билдад хариулж, —
[2] Хаанчлал хийгээд аймшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.
[3] Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр тусдаггүй вэ?
[4] Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?
[5] Хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол
[6] тэр тусмаа авгалдай болох хүн, өт болох хүний хүү ямар байх вэ! гэв.