Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:48

[1] Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.

[2] Зөв шударга хүн дэвжих тусам ард түмэн баяр жаргалтай байдаг. Харин хар санаатай хүн удирдваас ард олон халаглана.

[3] Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг. Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна.

[4] Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг. Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг.

[5] Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.

[6] Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг. Харин зөв шударга хүн дуулж баясдаг.

[7] Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол Хар санаатай хүн үүнийг үл ойлгоно.

[8] Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг. Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.

[9] Мэргэн хүн мунхагтай маргаж байхад Мунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.

[10] Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол Цэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.

[11] Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна. Харин мэргэн хүн уурыг барьдаг.

[12] Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаас Бүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.

[13] Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэл ЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.

[14] Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.

[15] Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.

[16] Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ. Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ.

[17] Хүүгээ сахилгажуул. Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаад Сэтгэлийг чинь баярлуулах болно.

[18] Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна. Харин хуулийг сахигч нь жаргалтай билээ.

[19] Зарцыг зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй. Учир нь тэрээр ойлгосон ч хариу үйлдэл хийхгүй.

[20] Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ? Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.

[21] Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол Эцэст нь тэр түүний хүү болчих вий.

[22] Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө. Түргэн зантай хүн гэм нүгэлд автана.

[23] Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.

[24] Хулгайчтай хамсагч болбоос амиа үзэн ядаж байгаа хэрэг юм. Тэр хараал зүхлийг сонсдог ч мэдүүлэг эс өгнө.

[25] Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.

[26] Олон хүн удирдагчийн ивээлд багтахыг зорьдог. Харин хүмүүнд хэрэгтэй зөв шударга ёс ЭЗЭНээс ирдэг.

[27] Шударга бус хүн зөв шударга хүнд жигшигдэнэ. Мөн шулуун шударгаар алхдаг хүн ч хар санаатанд жигшигддэг.

Сургаалт Үгс — Chapters