[1] Гажсан яриатай мунхаг нэгэн байснаас Ядуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр.
[2] Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш. Яаруу хүн хий гишгэдэг юм.
[3] Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.
[4] Эд баялаг олон найзуудтай болгодог. Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.
[5] Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
[6] Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.
[7] Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхад Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо! Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.
[8] Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана. Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.
[9] Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн мөхөх болно.
[10] Тансаг байдал мунхагт үл зохино. Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй.
[11] Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.
[12] Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.
[13] Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм. Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу.
[14] Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.
[15] Залхуурал хүнийг гүн нойронд автуулна. Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.
[16] Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална. Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.
[17] Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.
[18] Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл. Түүний үхлийг бүү хүс.
[19] Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно. Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.
[20] Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.
[21] Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.
[22] Хүн нинжин сэтгэлийг хүсдэг. Худалч байснаас ядуу байсан нь дээр.
[23] ЭЗЭНээс эмээхүй нь амь уруу хөтөлнө. Тийн байваас тэр хүн амар тайван нойрсох бөгөөд хорон мууд ороогдохгүй.
[24] Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.
[25] Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ. Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.
[26] Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос Ичгүүр сонжуургүй нэгэн мөн.
[27] Хүү минь, сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно.
[28] Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог. Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг.
[29] Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.