Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:37

[1] Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол Мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг.

[2] Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг. Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.

[3] Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий. Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг.

[4] Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон. Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг.

[5] Итгэмжит гэрч худал ярихгүй. Харин хуурамч гэрч худал үгс урсгана.

[6] Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй. Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.

[7] Мунхаг хүнээс хол бай. Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна.

[8] Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн. Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм.

[9] Мунхгууд нүглийг басамжилдаг. Харин цэх шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий.

[10] Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гадны хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.

[11] Хар санаатай хүний байшин нурж, Цэх шулуун хүний овоохой сүндэрлэнэ.

[12] Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.

[13] Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм. Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно.

[14] Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ. Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно.

[15] Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг.

[16] Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.

[17] Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг. Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг.

[18] Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг бол Хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана.

[19] Хорон муу нь сайны өмнө сөгдөж, Хар санаатан шударга зөв хүний хаалганы өмнө сөхрөх болно.

[20] Ядуу хүнээс хөрш нь хүртэл зугтдаг бол Баян хүнд олон найз нөхөд байдаг.

[21] Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг. Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.

[22] Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү? Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно.

[23] Хөдөлмөр бүхэн ашиг авчирна. Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ.

[24] Мэргэн хүмүүсийн титэм нь тэдний баялаг бол Мунхгуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм.

[25] Үнэнч гэрч амийг авардаг. Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг.

[26] ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд Тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.

[27] ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой. Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.

[28] Түмэн олон нь хааны сүр хүч бол Цөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.

[29] Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.

[30] Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол Хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм.

[31] Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.

[32] Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.

[33] Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөд Мунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг.

[34] Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна. Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана.

[35] Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг бол Уур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.

Сургаалт Үгс — Chapters