Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:18

[1] Захирагчийн хамт зоог барихаар суухдаа өөрийнхөө өмнө юу байгааг сайтар ажигла.

[2] Зооглох их хүслэн байгаа бол хоолойндоо хутга тулга.

[3] Түүний амттаныг бүү хүс. Учир нь тэр хоол нь хуурмаг юм.

[4] Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй. Энэ бодлоо орхи.

[5] Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.

[6] Харамч хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.

[7] Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм. "Ид! Уу!" гэж тэр хүн хэлдэг боловч Зүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм.

[8] Чи идсэн үмх хоолоо бөөлжиж гаргах болно. Найрсаг үгс чинь ч талаар өнгөрнө.

[9] Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй. Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй.

[10] Урьдын хил заагаа бүү өөрчил. Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.

[11] Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй. Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.

[12] Зүрх сэтгэлээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.

[13] Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй. Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй.

[14] Чи хүүхэддээ савааны амт үзүүлж бай. Түүний сүнсийг Үхэгсдийн орноос авар.

[15] Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвал Миний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно.

[16] Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад, Би үнэхээр баярлах болно.

[17] Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг. Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар.

[18] Ирээдүй гэж үнэхээр бий. Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ.

[19] Хүү минь, сонсоод, мэргэн байгтун. Зүрхээ зөв зам дээр байлга.

[20] Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь.

[21] Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд Нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно.

[22] Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.

[23] Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно. Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав.

[24] Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана. Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.

[25] Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай. Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.

[26] Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.

[27] Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөд Завхай эм болбоос нарийн худаг аж.

[28] Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг.

[29] Хэн золгүй вэ? Хэн зовиурлана вэ? Хэн хэрүүл хийнэ вэ? Хэн гомдоно вэ? Хэн шалтгаангүйгээр шарх сорви олов? Хэн улаан нүдлэв?

[30] Тэд бол дарстай зууралдагсад ба холимог дарсыг амтлахаар одогсод юм.

[31] Улаан байхад нь, Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь, Доошоо зөөлөн урсаж байхад нь, Дарс уруу бүү хар.

[32] Эцэст нь тэр хорт могой шиг хатгах болно.

[33] Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна.

[34] Чи тэнгисийн мандал дээр хэвтэж байгаа, эсвэл Усан онгоцны шургаагны үзүүр дээр нойрсож байгаа хүн шиг байх болно.

[35] Тийнхүү чи "Тэд намайг зодож л байсан. Би бэртсэнгүй. Нүдээд л байсан. Би мэдээгүй. Би хэзээ сэрэх бол? Дахиад уух юмсан" гэж хэлнэ.

Сургаалт Үгс — Chapters