Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:11

[1] Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.

[2] Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна. Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.

[3] Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг, Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.

[4] Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно.

[5] Ухаант хүү ургацаа цагт нь хураана, Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.

[6] Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино, Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

[7] Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана.

[8] Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг бол Чалчаа мунхаг нь сүйрэх болно.

[9] Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг бол Замаасаа гаждаг хүн баригдах болно.

[10] Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг. Чалчаа мунхаг нь сүйрэх болно.

[11] Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

[12] Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол Хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.

[13] Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно. Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.

[14] Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг. Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.

[15] Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог бол Ядуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.

[16] Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал бол Хар санаатны орлого нь шийтгэл.

[17] Сургамжийг сахьдаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.

[18] Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.

[19] Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.

[20] Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол Хар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.

[21] Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг бол Мунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.

[22] ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна.

[23] Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.

[24] Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.

[25] Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

[26] Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс, Нүд уруу суунаглах утаа мэт буюу.

[27] ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол Хар санаатны он жилүүд богиносдог.

[28] Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол Хар санаатны найдвар мөхдөг.

[29] ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.

[30] Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.

[31] Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна. Харин хорлогчийн хэл огтлогдоно.

[32] Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

Сургаалт Үгс — Chapters