[1] Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй.
[2] "Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа" хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.
[3] ЭЗЭН Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,
[4] түүндингэж хэл! "Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам болон Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд.
[5] Учирнь Арам, Ефраим, Ремалиагийн хүү нар чиний эсрэг мууг төлөвлөж,
[6] «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсөддөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.
[7] ТиймээсЭзэн БУРХАН айлдаж байна. «Ийм юм болохгүй, бүтэхгүй.
[8] Учирнь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)
[9] Ефраимынтэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»" гэж хэл гэв.
[10] Дараа нь ЭЗЭН Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав. —
[11] Өөртөө Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн, эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь.
[12] ХаринАхаз —Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.
[13] Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?
[14] Тиймучраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ.
[15] Тэрхүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ ээдэм болон зөгийн бал иднэ.
[16] Учирнь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг нь мартагдах болно.
[17] ЭЗЭНАссирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.
[18] Тэрөдөр ЭЗЭН Египетийн голын аманд байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу исгэрнэ.
[19] Тэдбүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэний бут болон бүх устай газрууд дээр сууна.
[20] Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.
[21] Тэр өдөр хүн охин бяруу болон хоёр хонь амьд байлгах болно.
[22] Тиймээссүү элбэг болсноос тэр ээдэм идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр ээдэм болон зөгийн бал идэх болно.
[23] Мянганмөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэний бут ургана.
[24] Бүхгазар өргөст халгай, үүргэний бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.
[25] Хүрзээрболовсруулдаг байсан бүх толгодын хувьд гэвэл, өргөст халгай хийгээд үүргэнээс нь айж та нар тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.